"Жи Би Си Си ББСБ" ХХК мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартыг амжилттай нэвтрүүллээ

"Жи Би Си Си ББСБ" ХХК мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Уншсан既読Read 32
ТүгээхShare共有する공유하기

"Жи Би Си Си ББСБ" ХХК нь мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилтын хүрээнд ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттайгаар нэвтрүүлж, батламж авлаа.

Энэхүү стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг бүх талаас нь хамгаалах, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах цогц удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэдэг. Стандартыг нэвтрүүлснээр бид харилцагчид болон хамтран ажиллагч байгууллагуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг илүү найдвартай, хамгаалах нөхцөлийг бүрдүүлж чадлаа.

Бидний зүгээс цаашид ч мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж, олон улсын сайн туршлагыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.

Бидэнд итгэж, хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.