Бидний тухай

SInce 2016

ЖИ БИ СИ СИ ББСБ ХХК НЬ

Бид Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2016 оноос хойш тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллага юм. Бид анх байгуулагдсан цагаасаа хойш үнэнч шударга, найдвартай, харилцагч төвтэй үйлчилгээний зарчмыг эрхэмлэн ажиллаж, богино хугацаанд олон хүний итгэлийг хүлээж чадсандаа бахархдаг.

Өнөөдөр манай компанийн үйлчилгээний хүртээмж, цар хүрээ тэлсээр, 10,000 гаруй харилцагчтай болсон нь бидний хичээл зүтгэлийн тод илэрхийлэл юм. Энэхүү өсөлт, амжилтын гол үндэс нь — түргэн шуурхай, ойлгомжтой, найдвартай үйлчилгээ, мэргэжлийн чадварлаг баг хамт олон, мөн харилцагчдаа дээдэлдэг нээлттэй бодлоготой маань холбоотой гэж бид үздэг.

ЦААШИД Ч БИД ТАНД ОЙРХОН, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХЭРЭГЦЭЭНД ТАНЬ НИЙЦСЭН УЯН ХАТАН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХИЙН ТӨЛӨӨ ТУУШТАЙ АЖИЛЛАХ БОЛНО.

Уриа үг

Do more. Start here.
Ихийг хий. Эндээс эхэл

Алсын хараа

"Бид ёс зүй, ил тод байдлыг үйл ажиллагааныхаа үндэс болгож, харилцан итгэлцэлд суурилсан тогтвортой харилцааг бий болгохын зэрэгцээ харилцагчийн амжилт, сэтгэл ханамжийг тэргүүнд тавьж, тэдний хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн ухаалаг, уян хатан шийдлүүдийг санал болгодог."

Эрхэм зорилго

"Харилцагч бүрийн амжилтад чиглэсэн, хурдан шуурхай, өгөөжтэй, уян хатан санхүүгийн шийдлүүдийг бий болгож, үнэнч түнш нь байхыг бид эрхэмлэдэг.

Түүхэн замнал

2016 он

2016 он

СЗХорооноос Зээлийн тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эхэлсэн

2017 он

2017 он

Валют арилжаа эрхэлдэг боллоо

2018 он

2018 он

Орон нутгийн харилцагчдад зээл олгодог боллоо

2019 он

2019 он

Зээлийн хүсэлт цахимаар авдаг боллоо

2020 он

2020 он

Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүллээ

2021 он

2021 он

ISO 270001 :2013 нэвтрүүллээ

2022 он

2022 он

ISO 270001:2022 нэвтрүүллээ

2023 он

2023 он

Зээлийн апп тай боллоо E - Zeel

2024 он

2024 он

Хүүгүй, барьцаагүй зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв